images

“Shark Tank”-аас санхүүжилт авсан платформыг Боловсролын ерөнхий газар ашиглана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-31


   Боловсролын багц хуульд ерөнхий боловсролын сургуулиуд хичээлээс гадуурх сургалтын ажлыг дугуйлан, соёл урлаг, спорт, хүүхдийн хүмүүжил төлөвшлийг дэмжих арга хэмжээ зэрэг хэлбэрээр холбогдох байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулахаар тусгасан билээ. Тэгвэл хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр Боловсролын ерөнхий газар нь "After School" платформ бүтээгч "Импакт Тек" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хичээлээс гадуурх хүүхэд хөгжлийн бүх хөтөлбөр, дугуйлан давтлага, арга хэмжээнүүдийн талаарх мэдээлэл, бүртгэлийг нэгтгэж байгаа уг платформ нь сайн дурын ажил, нийгмийн эерэг нөлөөлөл хийсэн хүүхэд залуусыг бэлэг, урамшуулал, сургалтын эрхийн бичгээр урамшуулдаг байна. Улмаар платформаар дамжуулан сурагчид хичээлээс гадуурх нэмэлт сургалт дугуйланд хамрагдаж, сайн дурын ажилд оролцоод эхэлжээ. "After School" бизнесийн загвар нь өнгөрсөн дөрөвдүгээр сард “Shark Tank Mongolia” нэвтрүүлэгт оролцож, санхүүжилт босгож байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.