Монгол охин Йелийн их сургуульд мэтгэлцээд 10 медаль хүртжээ
Чихэнд чимэгтэй
2023-11-16
АНУ-ын Йелийн их сургуулиас энэ сарын 2-9-ний өдрүүдэд Дэлхийн цомын мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд манай улсаас оролцож, 10 медалийн эзэн болсон “British school of Ulaanbaatar” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ганболдын Анунгоо даваа гарагт эх орондоо иржээ. Тэмцээний эхний шатны шалгаруулалт Монголд болсон бол хоёрдугаар шат нь Өмнөд Солонгост болжээ. Г.Анунгоо тус хоёр шатны шалгаруултад тэнцэж, түрүүлснээр АНУ-ыг зорьж 80 гаруй орны 2500 гаруй хүүхдүүдтэй өрсөлдсөн байна. Сонирхуулахад, түүний аав Мижидийн Ганболд нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат аж.
Гэрэл зургийн эх сурвалж: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Фэйсбүүк хуудас
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.