Ховд: Сургуулиасаа хол амьдардаг хүүхдүүдийг автобусаар үнэгүй хүргэнэ
Чихэнд чимэгтэй
2024-10-08
Ховд аймагт алслагдсан багт амьдардаг сурагчдыг автобусаар хүргэж өгч авахаар болжээ. Аймгийн ЗДТГ-аас өнгөрөгч долдугаар сард нээлттэй тендер зарлахад “Хан туул трейд” ХХК шалгарч, өчигдөр гурван автобусыг орон нутгийн ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Эдгээр автобус нь орон нутгийн төсвийн 590 сая төгрөгийн санхүүжилтээр Хятадын Фотон үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж байгаа юм. Автобус 56 хүний суудалтай, бүрэн камержсан гэдгээрээ давуу талтай бөгөөд тухайн автобусыг Ховд аймгийн Боловсролын газар хариуцан ажиллах ажээ. Удахгүй явах чиглэл маршрутыг тодорхой болгож, алслагдсан багийн сурагчдад үнэ төлбөргүй үйлчилж эхлэх юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.