images

Дархан сумын ТҮГ-ын ажилтнуудын цалинг 50-70 хувиар нэмэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-02


     Өнгөрсөн Лхагва гарагт Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг дарга хотын тохижилт үйлчилгээний газрын ажилтнуудтай уулзаж цалинг нь 50-70 хувиар нэмэгдүүлэх болсон тухай мэдэгджээ. Тус тохижилт үйлчилгээний газарт 100 гаруй хүн ажилладаг бөгөөд тэдний цалинг үе шаттай нэмэгдүүлж, хийсэн ажлынх нь үзүүлэлтээр нэмэгдэл олгодог болгох гэнэ. Үүнийг ажил хэрэг болгохоор Дархан сумын ЗДТГ-аас аймгийн удирдлагуудад хүсэлт тавьж, өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтийн ахуйн үйлчилгээний зориулалттай байсан тус нэгжийг Дархан сумын харьяанд шилжүүлсэн байна. Тэр даруйд төсөвт байгууллагын статусыг өөрчилж, аж ахуйн тооцоотой газар болгожээ. Мөн өнгөрсөн долоон сарын турш тус нэгжийн үйл ажиллагааг сайжруулахаар ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, цалин хөлсийг нь үе шаттай нэмэгдүүлж буй юм. Ингэснээр зам талбай, хог цэвэрлэгээн дээр ажилладаг ажилчдын 70 орчим хувийн цалин нэмэгджээ. Тухайлбал өмнө нь нэг ажилтны үндсэн цалин 470 орчим мянган төгрөг байсныг 780 мянган төгрөг болгосон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.