ЭМЯ: Өмнөд Солонгосоос таван төрлийн эмийг Монголд хямд үнээр нийлүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-12-17
Монгол улс эмийн хатуу зохицуулалттай оронд үйлдвэрлэсэн эмийг хямд үнээр нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр зарим орноос нэг дор олон төрлийн эм худалдан авч эхлээд байгаа билээ. Тэгвэл эхний ээлжинд Өмнөд Солонгосын эмийн үйлдвэрүүдтэй үнийн хэлцэл байгуулан, тус улсын “Донгкоо био фарм” үйлдвэрээс таван нэрийн эмийг энэ сарын 13-наас авч эхлээд байна. Эдгээр эмүүд нь Монголд зарагдаж буй ижил төстэй бусад эмээс 40-80 хувийн хямд үнэтэй ажээ. Эмийн тээвэр ложистикийг “Ази фарма” ХХК хариуцаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран хөнгөлөлттэй эм олгох гэрээтэй эмийн сангуудаар иргэдэд хүргэнэ. Мөн 1800-1801 дугаараас эм худалдаалах цэг болон эмийн талаарх мэдээллийг авч болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.