Шивээхүрэн боомтод жолоочгүй тээврийн хэрэгсэл явуулна
Чихэнд чимэгтэй
2024-12-17
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд өнөөдөр шуурхай хуралдаан зарлаж, салбарын зарим ажлын явцын талаар мэдээлэл авчээ. Хуралдаанд хилийн бүс орчимд 5G ухаалаг төхөөрөмж бүхий том оврын жолоочгүй тээврийн хэрэгсэл турших ажлыг Шивээхүрэн боомтод 11 байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болсныг танилцуулсан байна. Тус боомтод жолоочгүй тээвэр турших дэд бүтэц нь бэлэн учир ирэх оны тавдугаар сарын 1-нээс өмнө дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн 5G ашиглах радио давтамжийн хуваарилалтын ажлыг эрчимжүүлэхийг сайд Х.Баатархүү холбогдох ажилтнууддаа үүрэг болгосон байна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дахь Шивээхүрэн боомт БНХАУ-ын Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошууны Сэхээ боомттой хиллэдэг. Шивээхүрэн нь манай улсын нүүрсний экспортын 48 хувийг хангадаг стратегийн ач холбогдолтой, түүхий эдийн хоёр дахь том боомт юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.