images

Биеийн тамир, спортын гурван байгууламж ашиглалтад орлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-18


   Улсын хэмжээнд барилгын ажил нь олон жил удааширсан биеийн тамир, спортын салбарын гурван байгууламжийг энэ онд ашиглалтад оруулжээ. Тухайлбал, Дархан-Уул аймагт 2200 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор, Налайх дүүрэгт 700 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 700 хүний суудалтай спортын ордны барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж дуусгажээ. Мөн Төв аймгийн Жаргалант сумын спорт заалны барилгыг улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан байна. Харин ирэх онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 700 хүний суудалтай спорт цогцолбор, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 1000 хүний суудал бүхий спорт цогцолбор, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1000 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор, Багахангай дүүрэг, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 150 хүний суудалтай спорт заалыг барьж дуусгахаар төлөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.