Өвлийн улиралтай хотын дарга нар Японд цуглажээ
Чихэнд чимэгтэй
2024-12-18
Өвлийн улирал болдог дэлхийн хотын дарга нарын холбооны XX хурал Япон улсын Саппоро хотноо энэ өдрүүдэд болж байна. Манай улсаас Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчдийн оролцож байгаа уг хуралд Япон, Хятад, Өмнөд Солонгос, Финланд зэрэг 11 улсын 22 хотын удирдлага байгаль орчны бодлого, эдийн засгийн үйл ажиллагаа, хотын хөгжил зэрэг дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа ажээ. Өвөл болдог хотуудыг нэгтгэж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх, туршлага судлах зорилготой уг холбоо 1981 онд байгуулагдаж, дараа жил нь Саппоро хотноо анхны чуулганаа хийжээ. Улаанбаатар хот энэ холбоонд 1998 онд элсэн хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.