images

Өрхийн эмнэлгүүд өнөөдрөөс илүү цагаар ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-18


   Өнөөдрөөс нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгүүд илүү цагаар ажиллаж эхэллээ. Тодруулбал, ажлын өдрүүдэд 08:30-21:00 цаг, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжиж байгаа учир иргэд энэ цагаар гэртээ ойр өрхийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ, үйлчилгээг авах боломжтой юм. Мөн нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дугаарт ирсэн мэдээллийн дагуу эмч нар очиж, оношилгоо, эмчилгээ хийсний дараа өрхийн эмнэлэг рүү тухайн хүний мэдээллийг шилжүүлэх ажээ. Тухайн иргэний эрүүл мэндийн мэдээллийг өрхийн эрүүл мэндийн төв хүлээн авснаар эргэх холбоотой ажиллах юм байна. Мөн шаардлагатай бол гэрээр очиж эмчилгээ хийх, өдрийн эмчилгээнд нь хяналт тавих чиглэл баримталж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.