images

Канадад сурч төгссөн монгол охин эх орондоо тоглолт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-18


    Канад улсын Квэбекийн бүжгийн консерваторийг 2015 онд дүүргэсэн, мэргэжлийн бүжигчин Г.Мишээл өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглолт хийх гэж байна. Тэрбээр монгол хүний ахуй амьдралын хэв маягийг контемпорари бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлж, дэглэсэн "Монголын нэг өдөр" нэртэй тоглолтоо ардын бүжигчдээр бүрдүүлсэн багийнхантайгаа хамтран толилуулах юм. Түүний хувьд энэ бүтээлээ 2022 онд туурвисан бөгөөд Канадын Засгийн газрын Үндэсний урлагийн сангийн тэтгэлэгт тэнцэн санхүүжилт авч чаджээ. Улмаар Монголын Соёлын яамны дэмжлэгтэйгээр эх орондоо тоглох гэж байгаа нь энэ юм. Г.Мишээл олон удаагийн бүжгийн төсөл болон компаниар дамжуулан контемпорари уран бүтээл туурвиж буй мэргэжлийн бүжиг дэглээч, фото моделиор давхар ажилладаг. Мөн энэ жилийн Парисын Олимпын нээлтэд бүжиглэсэн бөгөөд дэлхийд алдартай уран бүтээлчид болох Селин Дион, Апаше, Жан-Мишэль, Блэйс нарын тоглолтод оролцож байжээ. Тэрбээр энэ удаагийн төслөөрөө мөн богино хэмжээний баримтат кино бүтээснээ ирэх онд нээлтийг нь хийж, олон улсын фестивалиудад танилцуулахаар төлөвлөсөн байна.

Гэрэл зургийг: urlag.mn

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.