Байгаль орчны зөрчил мэдээллийг 117 тусгай дугаарт авч эхэлжээ
Чихэнд чимэгтэй
2024-12-18
Байгаль орчны зөрчлийнмэдээллийг 117 тусгай дугаарт хүлээн авч эхэлжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өнөөдрөөс эхлэн ой мод, ургамал, амьтан, газрын хэвлий, ус, рашаан ашиглалт, хаягдал ус, хог хаягдал, химийн бодис зэрэг байгаль орчинд шууд буюу шууд бусаар хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаарх иргэдийн мэдээллийг уг дугаараар хүлээн авах юм байна. Тус яам 2022 онд 117 тусгай дугаарыг нэг цэгийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хүрээнд ашиглаж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.