Монголын гадаад худалдааны эргэлт 13.4 хувиар өслөө
Чихэнд чимэгтэй
2024-12-18
2024 оны эхний 11 сард Монголын гадаад худалдааны эргэлт 25.2 тэрбум долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.4 хувиар нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Түүнчлэн экспорт нь импортоосоо дөрвөн тэрбум доллароор давж гадаад худалдааны тэнцэл эерэг дүнтэй гарсан байна. Энэ өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн нь нөлөөлж байгаа аж. Тодруулбал, 1-11 дүгээр сард Монголоос гадаадад нийлүүлсэн бүтээгдэхүүний 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн бөгөөд мөн хугацаанд манай улс 158 оронтой худалдаа хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.