images

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-18


   Өнгөрсөн онд татан буугдаж үйл ажиллагаагаа зогсоогоод байсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог өнөөдөр Засгийн газраас дахин байгууллаа. Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүнд Засгийн газрын зарим сайд нар, Хотын дарга, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга нар багтаж буй бөгөөд хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж ажиллана. Тэгвэл эдгээр албан тушаалтнууд цаашид агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих үүрэг хүлээж байна. Сайд С.Одонтуяа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулахад яаралтайгаар болон дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөгөө гаргаж ажиллана. Энэ үед иргэдийн дунд эргэлзээтэй байгаа мэдээллүүдэд нэгдсэн ойлголт өгөх нь чухал юм" гэжээ. Дашрамд дурдахад, Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ даваа гарагт Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга, бүлгийн дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзахдаа агаарын бохирдлын асуудлыг хөндөн зарим чиглэл өгсний дотор уг хороог дахин байгуулах асуудал байв.

Гэрэл зургийг. БОУАӨЯ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.