images

Орон нутагт хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-12-19


   Монгол улс энэ оноос эхлэн хүүхдүүдийг хавдраас хамгаалах зорилгоор HPV буюу хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг жил бүр тогтмол 11 настай охид, хөвгүүдэд нэг тунгаар хийдэг болж байна. Энэ вакциныг хийлгэснээр HPV вирусийн халдвараас үүдэн үүсдэг умайн хүзүүний, ам залгиур, улаан хоолойн, түрүү булчирхай, шулуун гэдэс, үтрээ, гадна бэлэг эрхтний зэрэг олон хавдраас урьдчилан сэргийлж чадна. Тиймээс явуулын баг Монгол орны 300 гаруй сумаар явж сурагчдад вакцин хийх ажлыг өнгөрөгч сарын 28-нд эхлүүлсэн юм. Ингэхдээ “Gavi”, “Vaccine Alliance partners” олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.