Монголд анх удаа зүрхний титэм судас нөхөн сэргээжээ
Чихэнд чимэгтэй
2024-12-19
Улсын төв гуравдугаар эмнэлэгт саяхан, агшиж буй зүрхэнд титэм судас нөхөх мэс заслыг амжилттай хийжээ. Олон улсад "Minimally invasive direct CAB" гэж нэрлэдэг уг мэс заслыг цээжний зүүн хавирга хоорондын жижиг зүслэгээр хийдэг бөгөөд III эмнэлгийн эмч нар Монголдоо анх удаа хийсэн нь энэ боллоо. Энэ мэс заслыг хавирга хоорондын 7-8 см зүслэгээр хийдэг бөгөөд мэс заслын дараах өвдөлт болон шархны халдварын эрсдэл маш бага, эдгэрэлт түргэн байдаг бол уламжлалт мэс засалд өвчүүний ясны голын зүслэгийн улмаас биед ойролцоогоор 20-30 см урттай сорви үлддэг байна. Гуравдугаар эмнэлэг 2017 оноос өвчүүний голын зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоон жилийн хугацаанд зүрхний нээлттэй мэс заслыг 402 хүнд хийжээ. Үүнээс 136 нь титэм судасны мэс засал байсан бөгөөд хүнд хэлбэрийн нарийсалтай 60 хүнд зүрхний титэм судас залгах мэс засал хийсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
мгл
эрхтэн хавирга арьсаа бүтэн үлдээгээд агшахын эсрэг тэлэх эмчилгээ хиймээр юм
2024-12-19
Хариулах (1) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.