Хилийн чанадад ажиллаж буй монголчууд эх орондоо 500 сая доллар шилжүүлжээ
Чихэнд чимэгтэй
2022-12-02
Хилийн чанадад ажиллаж буй Монголын иргэдийн эх орон руугаа шилжүүлсэн валютын судалгааны тайланг Дэлхийн банк гаргажээ. Тайланд дурдсанаар Монголын иргэд гадаадаас 500 гаруй сая долларын шилжүүлэг хийсэн байна. Уг тайланг 1998 оноос хойшх мэдээлэлд үндэслэн гаргажээ. Хилийн чанадад очсон монголчууд эхний хоёр жилд 10 сая доллароос бага хэмжээний мөнгө Монгол руу шилжүүлж байсан бол түүнээс хойш тасралтгүй нэмэгдсээр 2019 онд 561 сая долларт хүрсэн байна. Харин сүүлийн гурван жилд уг мөнгөн дүн буурчээ. Тухайлбал өнгөрсөн жил нийт 535 сая доллар байсан бол энэ онд 35 сая доллароор буурчээ.
Үндэсний статистикийн хорооны хүн амын тооллогоор гадаадад Монгол улсын 122301 иргэн оршин сууж байв. Тэдний 58 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь Ази, Номхон далайн бүсэд байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.