images

Улаанбаатарт Өмнөд Солонгосын эрүүл мэндийн төв нээгдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-20


    Өмнөд Солонгосын эрүүл мэндийн шинжилгээ, оношилгооны "Korea medical Institute" байгууллага гадаад дахь анхны салбараа Улаанбаатар хотод нээлээ. Монголын "Family Medical Center" компанитай хамтран байгуулсан тус эмнэлэг Баянгол дүүрэг дэх "И-Март" худалдааны төвд байрлаж байна. Манай улс эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоог 2022 оны тавдугаар сараас орон даяар эхлүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан "Korea medical Institute" байгууллага үзлэг, оношилгооны сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах замаар Монголын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхийг зорьж, манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ ажээ. 1985 онд байгуулагдсан тус байгууллага Өмнөд Солонгосын Сөүл, Пусан, Жэжү зэрэг хотод эрүүл мэндийн найман төв ажиллуулдаг байна.   

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.