images

Бага сургуулийн багш нар Лондонд туршлага судаллаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-12-20


   Нийслэлийн боловсролын газар болон бага сургуулийн багш нарын төлөөлөл болох найман хүн Лондон хотын бага сургууль болон номын сангуудын үйл ажиллагаатай танилцсан талаар Их Британид суугаа Монголын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Тэд Их Британийн боловсролын стандартын байгууллагаас жил бүр явуулдаг сургалтын чанар, удирдлага, манлайлал, хүүхдийн хүмүүжил, хөгжлийн шалгалтад онц үнэлгээ авсан Лондон хотын Челси ба Кэнсингтон дүүргийн тэргүүлэх бага сургууль болох “Марлборо"-д зочилжээ. Улмаар тус сургуулийн багш нарын заах арга зүй, хичээлийн хөтөлбөр, үйл ажиллагаанаас туршлага судалсан байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгийн дунд сургуулийн англи хэлний багш нар Их Британид туршлага судалсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.