images

Цэргийн албан хаагчид солонгос хэл сурч байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-23


   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран энэ оноос цэргийн алба хаагчдыг солонгос хэлний сургалтад хамруулж эхэлсэн билээ. Тэгвэл эхний ээлжинд 16 цэргийн алба хаагч 10 сарын хугацаанд солонгос хэлний дамжаанд сурч, өнгөрөгч 11 дүгээр сард төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулсан юм. Тэгвэл уг дамжаа цаашид ч үргэлжлэх бөгөөд өнгөрөгч пүрэв гарагт “КОЙКА”-гийн зохицуулагч, албаны хүмүүс Хуурай замын цэргийн командлалд зочилж, эхний сургалтын ач холбогдол, үр дүнгийн талаар ярилцсаныг Батлан хамгаалах яамны "Соёмбо" редакц мэдээллээ. Энэ үеэр дараагийн сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож, хоёр дахь дамжааны суралцагчдыг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдсаныг манай тал мэдэгдсэн байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.