images

Сүхбаатар: Сумын ус, дулааны инженерийг 20 сая төгрөгөөр урамшуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-23


   Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ус, дулааны газарт найм дахь жилдээ ажиллаж буй инженерт орон нутгаас нь байрны урьдчилгаа өгөхөөр болжээ. Сумандаа цахилгаанчин, гагнуурчин, инженерийн ажлыг давхар гүйцэтгэдэг, өнгөрсөн жил Ус, дулааны газрынхаа захирлаар томилогдсон Э.Отгонтөгс хэмээх залууг 20 сая төгрөгөөр урамшуулахаар болсноо Сүхбаатар аймгийн ЗДТГ цахим хуудсандаа мэдээлсэн байна. Э.Отгонтөгсийн хувьд ажлын нөхцөл хүндээс гадна өөрийн гэсэн орон байргүй ч өнгөрсөн хугацаанд тогтвортой ажилласаар өнөөг хүрчээ. Иймд аймгийн Засаг дарга М.Идэрбат өнгөрөгч бямба гарагт Түмэнцогт суманд очиж ажиллах үеэрээ Э.Отгонтөгстэй уулзаж, нөхцөл байдлыг нь сонсоод уг шийдвэрийг гаргасан байна. Харин сумын Засаг дарга үүнийг нь дэмжиж, таван сая төгрөг нэмэрлэхээр болжээ. Сонирхуулахад, тус сумын "Ус дулаан" ОНӨҮГ 26 хүний орон тоотой ч одоогоор 16 ажилтантай бөгөөд сумын бүх байгууллага болоод 160 өрхийг дулаан, хэрэглээний усаар хангадаг байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.