images

Хан-Уул дүүргийн өсвөрийн хоккейчид улсын аварга болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-23


   Монголын Хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг 14 насны хөвгүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын мөсөн талбайд боллоо. Энэ тэмцээнд Улаанбаатар хотын "Мэргэн" хоккейн академи, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Орхон, Дархан-Уул, Сүхбаатар аймаг, Багануур хотоос 10 багийн 170 гаруй өсвөрийн тамирчин оролцов. Тэмцээний тэргүүн байранд Хан-Уул дүүргийн “Эй Би” баг, дэд байранд “Мэргэн” академийн “Бамбарууш-2” баг, гуравдугаар байранд "Хангарьд" багууд тус тус шалгарчээ. Харин тэгш тоглогчоор "Эй Би" багийн ахлагч О.Ялалт, шилдэг довтлогчоор “Бамбарууш-2” багийн хоккейчин Ч.Есүхэй, шилдэг хамгаалагчаар "Хангарьд" багийн Э.Тэнүүн, шилдэг хаалгачаар “Бамбарууш-2” багийн Г.Тэргэл тодорсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.