images

Монгол улс Зайн оношилгооны төвтэй боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-12-23


   Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн хөгжлийн газрын дэргэд Зайн оношилгооны төвийг өнгөрөгч долоо хоногт нээлээ. Ингэснээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас рентген, СТ, MRI, мамографик дүрс оношилгооны өндөр чанартай зургуудыг тус төвийн нарийн мэргэжлийн эмч нар хүлээн авч шуурхай дүгнэлт гаргаж өгөх боломж бүрдэв. Дүрс оношилгооны дүгнэлтийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авснаар энэ шалтгаанаар хот руу чиглэх иргэдийн хөдөлгөөн багасч, орон нутгийн эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, хурд сайжрах давуу талтай юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ”Уг төвийн үйл ажиллагаа 21 аймгийн иргэд нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг оршин суугаа орон нутагтаа авах боломжийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал, чирэгдлийг бууруулах зорилготой” гэжээ. Зайн оношилгооны төвд УХТЭ-ийн Оношилгооны төвийн дарга, зөвлөх эмч Б.Эрдэнэбулган, УНТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн Радиологийн тасгийн зөвлөх эмч З.Хишигжаргал, ЭХЭМҮТ-ийн Радиологийн тасгийн дүрс оношилгооны эмч Б.Ариун-Эрдэнэ, УГТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн дүрс оношилгооны эмч Л.Амартүвшин, УГТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн дүрс оношилгооны эмч Ж.Алтанхуяг, УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн Радиологийн тасгийн их эмч Ц.Отгонтуяа нар ажиллана.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.