“Asian Movie Pulse”: “Чимээгүй хотын жолооч” киног Азийн шилдэг 30 киноны нэгээр нэрлэлээ
Чихэнд чимэгтэй
2024-12-23
Азийн энтертэйнмэнт салбарын шинэ содон богино хэмжээний болон олон ангит кино, манга, анимэ, номын талаар шүүмж бичдэг “Asian Movie Pulse” сайт “2024 оны Азийн шилдэг 30 кино”-ны жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтын 22 дугаарт Монголоос зохиолч Т.Номуунзул, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” киног оруулсан байна. Тус сайт дөрвөн тивийн төлөөлөл болсон 26 зохиолчийн саналаар шилдэг 30 киног шалгаруулсан бөгөөд зохиолчид "Чимээгүй хотын жолооч" киноны дүрүүдийн жүжиглэлт, зураг авалт, зохиолч, найруулагч хоёрын хамтын ажиллагааг сайшаажээ. Өнгөрөгч сард Эстонийн Таллин хотод болсон 28 дахь удаагийн “Black Nights” кино наадмаас уг кино “Гран при” (найруулагч Ж.Сэнгэдорж) болон “Шилдэг продакшн дизайн” (зураач Ш.Мөнхбат) шагналыг хүртсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.