Узбекистанд гаргах 7000 хонийг тээвэрлэж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-12-23
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зургаадугаар сард Узбекистан улсад айлчлахдаа хийсэн яриа хэлэлцээ эхнээсээ хэрэгжиж эхэллээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар байгаль, цаг уурын ижил төстэй нөхцөлтэй учир хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр улсад мал аж ахуйн хамтарсан кластерийг байгуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг судлахаар тохирсон юм. Тэгвэл манай улсаас Узбекистан улс руу 100 мянган амьд мал экспортлохоор тохирсны дагуу ГХЯ, ХХААХҮЯ, ИНЕГ болон Узбекистаны Мал эмнэлэг, хорио цээрийн хороо зэрэг байгууллага хамтран ажиллаж, эхний 7000 гаруй толгой хонийг энэ сарын 21-27-ны өдрүүдэд Узбекистан руу тээвэрлэх ажлыг эхлүүллээ. Энэ нь манай улсын хувьд цаашид Төв Азийн улс орнуудтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэмдэглэсэн байна. Сонирхуулахад, манай улс өнгөрсөн онд 4.6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг Узбекистанд экспортолж, 5.4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, бусад жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.