images

Баянхонгорын морь цоллооч хүү "Оны онцлох хүүхэд"-ээр тодорчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-24


   Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хурдан морины шагнал гардуулах үеэр дааганы цолыг дуудаж олонд танигдсан Т.Тэмүүлэн хүүг "Оны онцлох хүүхэд"-ээр тодруулжээ. Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, өдгөө аймгийнхаа "Номгон" ахлах сургуулийн долоодугаар ангид суралцаж буй түүнийг "Монгол ёс заншил, түүх соёлыг өвлөн уламжлагч" номинацид улсын хэмжээнд шилдгээр шалгаруулсан байна. Хоёр жилийн өмнөөс морины цол дуудаж эхэлсэн Т.Тэмүүлэн 2024 онд олон уралдаан, тэмцээнд оролцож түрүүлснээс гадна сум, орон нутгийнхаа баяр наадмуудад бүх насны 100 гаруй морины цолыг дууджээ. Баянхонгор аймгаас мөн "Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч"-аар Ө.Должинсүрэн, "Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлстэн"-ээр Т.Баясгалан зэрэг төгсөх ангийн сурагчид шалгарч, "Оны онцлох хүүхэд" болжээ. Улсын хэмжээнд 1678 хүүхэд "Оны онцлох хүүхэд" шагналын 10 номинацид өрсөлдсөнөөс 74 нь шилдгээр шалгарчээ. "Оны онцлох хүүхэд" батламж гардуулах ёслол маргааш Улаанбаатар хотноо болно.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.