images

МУИС 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-24


   Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл Монгол Улсын Их Сургуулийг 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэх тогтоол гаргаж, өнөөдөр МУИС-ийн удирдлагуудад гэрчилгээг нь гардуулан өгчээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 64 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж буйгаас 46 нь магадлан итгэмжлэгдсэн бол 14-д нь магадлан итгэмжлэлийн хяналт шалгалт явагдаж байна. Харин дөрвөн байгууллага магадлан итгэмжлэгдээгүй, татгалзсан хариу авчээ. Дашрамд дурдахад, МУИС-ийн 73 хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн бол 11 хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.