Монголд зургийг нь авсан “Vivant” кино Японы телевизүүдийн нэр хүнд өсөхөд нөлөөлсөн үү?
Чихэнд чимэгтэй
2024-12-25
Японы “The Japan Times” сонин “2024 он Японы телевизүүд нэр хүндээ олж авсан жил байлаа” гэсэн гарчигтай нийтлэлийг энэ сарын 7-нд гаргажээ. Сүүлийн жилүүдэд гарсан олон ангит кинонууд үзэгчдийн анхаарлыг ихээр татсан тул тус сонин ийн бичсэн байна. Тухайлбал, энэ онд “Эмми” шагнал гардуулах ёслолын “Шилдэг драма” төрөлд ялсан анхны англи хэл дээрх бус кино болох “Shogun” Японы телевизүүд болон “Netflix”, “Disney+” платформоор гарч олон сая үзэгчийн анхаарлыг татсан билээ. Харин Монголд зургийг нь авсан “Vivant” 2023 онд, 2022 онд “Silent”, 2021 онд “Tokyo MER: Mobile Emergency Room”, 2020 онд “Alice In Borderland” кинонууд шилдэг нь байж хамгийн олон үзэгч цуглуулж чаджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.