Нэгэн зэрэг хоёр ёкозүна төрөх магадлал 55 жилийн дараа дахин бий болов
Чихэнд чимэгтэй
2024-12-25
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо ирэх оны нэгдүгээр сарын башёд ёкозүна цолны төлөө барилдах эрхийг Хоошёорюү С.Бямбасүрэн, Котозакүра нарт өгч буйгаа өчигдөр зарласан билээ. Тэгвэл Котозакүра банцүкэ зарлагдсаны араас хэвлэлийн бага хурал хийж, ёкозүна болохын төлөө бүх чадлаараа зүтгэхээ амлав. Өнгөрөгч башёд 14 түрүүтэй Котозакүра 12, 13 давж үзүүрлэсэн Хоошёорюү 13 давбал сүмогийн дээд цолонд хүрэх боломжтой болоод байгаа юм. Хэрэв хоёр бөх нэгэн зэрэг ёкозүна болбол 1970 оноос хойш 55 жилийн дараа анх удаа нэг дор хоёр ёкозүна төрсөн тохиолдол болох гэнэ. Мөн 2017 оноос хойш анх удаа япон ёкозүна төрөн гарах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.