images

Эверэстэд осолдсон уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт ОУХМ цол нэхэн олгов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-25


   Эверэстийн 8848 метрийн оргилд Монголоос анх удаа хөтөчгүй бие даан авирсан уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт Олон улсын хэмжээний мастер цол нэхэн олгохоор болжээ. Уг шийдвэрийг өчигдөр Монголын уулчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүд баталсан байна. Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар өнгөрөгч тавдугаар сарын 12-нд Эверэстийн 7925 метрийн өндөрт орших дөрөвдүгээр зогсоолоос дээш авирсан бөгөөд хоёр хоногийн дараа сураг тасарсан юм. Улмаар эрэн хайх аврах ажиллагаа явуулж, тавдугаар сарын 17-нд Ц.Өсөхжаргалын цогцсыг 8600 метр өндөр Өмнөд оргилоос, Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг 8400 метр дэх уулын тагтаас олсон юм. Тэдний оргилд гарсан амжилтын зураг бичлэг гар утсанд нь үлдсэнийг сүүлд Балбын ширваа нар олж, олон нийтэд мэдэгдсэн билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.