"Стейниц" академи шилдгийн шилдэг тамирчнаа 50 сая төгрөгөөр урамшуулав
Чихэнд чимэгтэй
2024-12-25
Монголын шатрын "Стейниц" академи шилдгийн шилдэг тамирчнаа 50 сая төгрөгөөр урамшуулжээ. Тус академийн суралцагч, Олон улсын шатрын холбооны мастер Э.Энхрий 2025 онд тив дэлхийн тэмцээнд оролцохдоо энэ мөнгөө зарцуулах бөгөөд Их мастер цол авах хүртлээ академидаа үнэ төлбөргүй суралцахаас гадна тэмцээнд явах онгоц, байр, хоолны зардал, хураамжийг нь "Стейниц" академи бүрэн даах ажээ. Э.Энхрий Монгол улсын өсвөрийн хоёр удаагийн аварга бөгөөд 2019 онд Сурагчдын дэлхийн аварга болсон бол 2023 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий тавдугаар байранд шалгарч, 2023 оны долдугаар сард Олон улсын шатрын холбооны Дэд мастер цол хүртэж, 2024 онд Насанд хүрэгчдийн УАШТ-ий шагналт зургаадугаар байрт орон, 2024 оны 11 дүгээр сард Олон улсын шатрын холбооны мастер цол хүртжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.