25 жил ажилласан цаг уурч Ц.Нямаад “Алтан гадас” одон хүртээлээ
Чихэнд чимэгтэй
2024-12-25
Цаг уур, орчны шинжилгээний салбарт 25 жил ажилласан цаг уурч Ц.Нямаа "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаалаа. Говь-Алтай аймгийн уугуул тэрбээр 1971 онд 20 гаруй насандаа цаг уурын станцад орж, тасралтгүй ажилласаар өдийг хүрчээ. Ц.Нямаа төрсөн нутгийнхаа Аэрологийн станцад техникч, ахлах техникчээр ажиллаж байхдаа залуу үедээ зааж сургах, үлгэрлэн чиглүүлэхэд бусдыгаа манлайлан ажиллаж байсныг салбар яамнаас нь онцлон тэмдэглэв. Тэрбээр 1975, 1980, 1985 онд V, VI, VII таван жилийн гавшгайч, 1988 онд Засгийн газрын жуух бичиг, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" тэмдгээр шагнагдаж байжээ. Ажиллаж хөдөлмөрлөхийнхөө зэрэгцээ тэрбээр таван хүүхэд өсгөж, Алдарт эхийн II одон хүртсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.