images

Цусны төвийнхөн шилдгүүдээ тодруулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-25


   Цус сэлбэлт судлалын үндэсний төв шинэ жилийг тохиолдуулан хэд хэдэн шинэлэг шалгуур үзүүлэлтээр ажилтнуудаа шалгаруулжээ. Тухайлбал, хувь хүнийг бус алба, тасаг, багаар нь ангилан оны шилдгүүдээ тодруулсан байна. Төвийн "Гран-При" шагналаар Нэгдсэн лабораторийн тасаг, оны шилдэг "Гүйцэтгэлтэй хамт олон"-оор байгууллагын Соёл, хамтач ажиллагааны баг, оны шилдэг "Оюунлаг хамт олон"-оор Нэгдсэн лабораторийн тасгийн судлаачдын баг, "Шинийг санаачлагч"-аар Эрдэм шинжилгээ, мэдээллийн технологийн алба, "Эерэг хандлагыг түгээгч"-ээр Залуус хөгжлийн салбар зөвлөл, "Онцлох арга хэмжээ"-гээр Алсын явуулын баг, оны шилдэг "Бүтээмжтэй баг"-аар Засварын багийг тус тус шалгаруулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.