images

Долоон байгаль хамгаалагч төрийн жинхэнэ албан хаагч боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-25


   Байгаль орчны салбарын долоон албан хаагч төрийн албаны тусгай шалгалтад тэнцсэнээр төрийн жинхэнэ албан хаагчийн эгнээнд нэгдлээ. Тухайлбал, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газраас байгаль хамгаалагч С.Батбаяр, А.Амармэнд, Ч.Энхбат, Г.Өгөөдэй, Ч.Баттөр, Л.Батболор, Ноён уулын дархан цаазат газраас байгаль хамгаалагч Г.Жаргал нар төрийн албан хаагчийн үнэмлэхээ хүлээж авчээ. Тэд өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд тангараг өргөж, төрийн сүлдэндээ ёсолсон байна. Дашрамд дурдахад, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт  Монгол улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөснөөр баталгаажуулна" гэж заасан байдаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.