Дэлхийн банк: Малчдад сайн үүлдрийн үхэр олгоно
Чихэнд чимэгтэй
2024-12-25
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дэлхийн банкны санхүүжилтээр Монголд мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Сэлэнгэ, Булган, Төв аймгийн зарим сумын махны чиглэлээр үхрийн аж ахуй эрхлэгчдэд Монголд нутагшуулан үржүүлж буй Сэлэнгэ, Казахын цагаан толгойт, Герефорд үүлдрийн 250 толгой гунж, 100 толгой бухыг өгчээ. Энэ нь манай улсад өндөр ашиг шимт үүлдрийн үхрийн цөм сүрэг бүрдүүлэх, цэврээр нь үржүүлэх, түүний үр, хөврөлийг шилжүүлэн суулгах дэвшилтэт аргыг ашиглан хээлтүүлэг, төллөлтийг хийх арга хэмжээний эхлэл юм. Фермерүүд хүлээж авсан үхрээ цэврээр нь үржүүлж, төлийг нь өсгөж бойжуулан өөрсдийн цөм сүргийг бүрдүүлж, гурван жилийн дараа ижил нас, хүйсний үхрийг эргүүлэн өгөх ажээ. Ингэснээр дараагийн малчид уг хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж, төвийн бүсийн үхэр сүргийн ашиг шимийг 10-15 хувиар нэмэгдүүлнэ гэдгийг ХХААХҮЯ онцлон тэмдэглэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Г
Эсэргүүцэж байна. Дэмжихгүй. Малтай байсан малчид маань сайн малтай болох гэж байгаа гээд өрөнд орох вий дээ
2024-12-26
Хариулах (1) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.