images

Оны шилдгээр хөгжмийн ямар бүтээлүүд шалгарав?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-26


   Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос "Алтан намар-2024" шилдэг бүтээлийн уралдааныг өнгөрөгч есдүгээр сараас эхлэн хоёр үе шаттай зохион байгуулж дууслаа. Улмаар шилдгээр шалгарсан хөгжмийн зохиолчдын бүтээлийг улсын санд худалдан авахаар болж, өчигдөр батламжийг нь гардуулан өгчээ. Уралдаанд: 

   Х.Алтангэрэлийн “Fantasia”.  Үндэсний найрал хөгжимд зориулсан уран сэтгэмж;

   Ш.Өлзийбаярын “Арга билиг”. Морин хуур, ятгын хослолд зориулсан концерт;

   Ц.Эрдэнэбатын “Эх нутаг минь”. Морин хуурын найралд зориулсан концерт;

   Б.Мөнхболдын “Ян-Егийн эгшиглэн”. Төгөлдөр хуурын триод зориулсан бүтээл;

   Т.Мөнхбаатарын “Дөрвөл”. Чавхдаст хөгжмийн дөрвөлд зориулсан бүтээл;

   Э.Бумдарийн “The beginning of an endless imagination”. Квинтетэд зориулсан бүтээл тус тус шалгарсан байна. Манай улс хөгжмийн томоохон бүтээлийг 1995 оноос хойш улсын санд худалдан авч эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 200 гаруй бүтээл худалдан авчээ. Мөн өмнө нь зөвхөн дүрслэх урлаг, хөгжмийн томоохон бүтээлүүдийг авдаг байсан бол энэ оноос утга зохиолын бүтээлүүдийг авах болсон билээ. Хөгжмийн томоохон бүтээлийг улсын санд худалдан авснаар хөгжмийн салбарын урын санг баяжуулах, хөгжмийн бүтээлд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.