images

Нийслэл ирэх онд 3.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-26


  Нийслэлийн 2025 оны төсвийг НИТХ-аар өчигдөр эцэслэн баталлаа. УИХ энэ сарын 12-ны өдөр Улсын төсвийг хоёр дахь удаагаа хэлэлцэн эцэслэсэн бол үүнээс 13 хоногийн дараа нийслэлийн төсөв батлагдаж байна. Тэгвэл ирэх онд нийслэлд 3.856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталж, үүний дийлэнх хувийг татварын орлогоос бүрдүүлэхээр төлөвлөжээ. Нарийвчилбал, 85.9 хувь буюу 3.314.4 тэрбум төгрөгийг татвараас, 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэх ажээ. Харин нийт зарлагын 50.4 хувь буюу 1.720.2 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд, 38.1 буюу 1.329.3 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг  зээлийн эргэн төлөлтөд, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор болсон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.