Хөгжлийн банкны өр төлбөрт хураагдсан хөрөнгийг дуудлага худалдаанд оруулна
Чихэнд чимэгтэй
2024-12-26
Хөгжлийн банкны өр төлбөрт хураагдсан ААН-үүдийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Орхон аймаг дахь үл хөдлөх хөрөнгө, нефть боловсруулах насос, иж бүрэн тоног төхөөрөмжийг үнэлгээнээс нь 50 хувиар хямдруулан 7.805.176.155 төгрөгөөс үнэ хаялцуулан худалдах гэж байна. Нийтдээ гурван обьект байгаагийн дотор 256 метр урттай төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1806 м/кв талбайтай гурван давхар оффис, үйлдвэрийн зориулалттай барилга, 6750 м/куб багтаамжтай 34 ширхэг ган сав, тунгалаг нефть боловсруулах насос зэргийг борлуулан орлогыг нь Хөгжлийн банк өрөндөө авах юм. Цаашид болох хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сайт болон Фэйсбүүк хаягуудаас авах боломжтой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.