images

Онцгой байдлын албаны таван алба хаагчийг тус бүр 16 сая төгрөгөөр шагналаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-26


   Онцгой байдлын ерөнхий газраас энэ онд онцгой гавьяа байгуулсан гэж үзсэн таван алба хаагчаа тус бүр 16 сая төгрөгөөр шагналаа. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн салбар нэгжээс энэ онд гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн үзүүлэлтийг нь харгалзан 5-17 жил ажилласан алба хаагчдыг шалгаруулжээ. Тухайлбал, 41 хүний амь насыг авран хамгаалж, дөрвөн нэгж техникийг үерийн голомтоос татан гаргасан Үндэсний аврах бригадын аврагч Г.Мөнгөншагай, гал түймрийн 128 удаагийн дуудлагаар 143 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, ААН, иргэдийн 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан Чингэлтэй дүүргийн гал унтраагч Э.Энхбат, гал түймрийн дуудлагаар 10 хүний амь нас, 105 хүний тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан Орхон аймгийн аврагч, гал сөнөөгч Э.Эрдэнэбат, 165 хүний амь насыг авран хамгаалсан Сүхбаатар аймгийн аврах ажиллагааны зааварлагч Ө.Бат-Очир, 40 иргэний амь насыг авран хамгаалсан Завхан аймгийн гал унтраах автомашины жолооч М.Очирбат нарыг шагнажээ. Монгол улсын Шадар сайдын тушаалаар онцгой гавьяа байгуулсан ОБЕГ-ын алба хаагчдад 2018 оноос мөнгөн урамшуулал олгодог болсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.