МСҮТ-ийн 60 оюутан төгсөөд шууд ажилд уригджээ
Чихэнд чимэгтэй
2024-12-27
Монгол-Солонгосын Политехник коллежоос төгсөгчдөө ажлын байранд шууд зуучлах “Job Fair 2024” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Тус сургуулийг энэ өвөл гагнуурчин, мужаан, цахилгаанчин, сэргээгдэх эрчим хүчний инженер техникийн ажилтан, авто машины засварчин, оёдолчин, сүлжмэл болон арьс шир урлаач, хэвлэлийн график дизайн зэрэг 13 мэргэжлээр 425 оюутан төгсөж, мэргэжлийн дипломоо гардан авчээ. Энэ өдөрлөгөөр тэдгээр төгсөгчийн 60 гаруй нь “Говь”, “Кашмир холдинг”, “Гоёл кашмир”, “Вест шүүз”, “Говь эрдэнэ кашмир”, “Улаанбаатар хивс”, “Санширо”, “Өнгөт сор” зэрэг компанид уригдсан байна. Харин 35 компанийн 500 ажлын байранд 200 төгсөгч бүртгүүлж, цагийн болон байнгын ажлын байрны анкет бөглөжээ. Манай улсын хөдөлмөрийн зах зээлд дээрх мэргэжлүүд ажиллах хүчний эрэлтийг тэргүүлж байгааг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.