images

Шатрын хамгийн өндөр шалгууртай ДАШТ-д Монголын найман тамирчин өрсөлдөж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-12-27


   Олон улсын шатрын холбооноос АНУ-ын Нью-Йорк хотноо шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ-ийг энэ сарын 26-31-ний хооронд зохион байгуулж байна. Энэ тэмцээнд зөвхөн тухайн жилдээ улсын аварга болж, олон улсын тэмцээнүүдээс чансааны оноо эрэгтэйчүүд 2550, эмэгтэйчүүд 2250-г цуглуулж байж ордог. Тиймээс дэлхийн хамгийн өндөр шалгууртай шатрын тэмцээнүүдийн нэгд тооцогддог ажээ. Тэмцээнд 57 орны шатарчин оролцож байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй таван тамирчин оролцож байгаа нь Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар билээ. Тэмцээний хуваарийн дагуу 26-28-ны өдрүүдэд түргэн буюу рапид төрлийн тоглолтууд болж, одоогоор аль аль нь дөрвөн өрөг тоглоод байна. Харин 30-31-ний өдрүүдэд түргэвчилсэн буюу блиц төрлийн тэмцээн болох бол 29-нд шатар болон санхүүгийн “Уолл стритийн гамбит” зөвлөгөөнтэй гэнэ. Энэ тэмцээнд дэлхийн шатрын одод болох Магнус Карлсен, Фабиано Каруана, Накамүра Хикарү тэргүүтэй эрэгтэй 180, Жу Вэнжүн, Тан Жонги, Екатерина Лагно тэргүүтэй эмэгтэй 110 шатарчин оролцож байгаа юм. Одоогоор эмэгтэйчүүдийг дөрвөн өрөг дараалан хожсон Алис Ли, эрэгтэйчүүдийг гурван өрөгт хожсон Володар Мурзин, Александр Лендермэн, Элтаж Сафарли нар тэргүүлж явна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.