images

Монголоос Узбекистан руу хоёр удаагийн нислэгээр 1440 амьд хонь тээвэрлэлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-27


   ГХЯ, ХХААХҮЯ, ИНЕГ болон Узбекистаны Мал эмнэлэг, хорио цээрийн хороо зэрэг байгууллага хамтран 7000 гаруй толгой хонийг энэ сарын 21-27-ны өдрүүдэд Монголоос Узбекистан руу тээвэрлэх ажлыг эхлүүлсэн билээ. Тэгвэл энэ сарын 21-нээс хойш хоёр удаагийн нислэгээр 1440 хонь тээвэрлээд байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад өнгөрөгч зургаадугаар сард хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал байгаль, цаг уурын ижил төстэй нөхцөлтэй учир хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх яриа хэлэлцээ хийсэн нь эхнээсээ хэрэгжиж буй нь энэ юм. Ингэснээр манай улс Төв, Дундад Азийн орнуудтай хөдөө аж ахуй, худалдаа эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа амьд мал экспортлох боломж нээгдсэн юм. Өнгөрсөн онд манай улс Узбекистанд хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах гаргаж, оронд нь усан үзэм, бусад жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортолсноор худалдааны нийт эргэлт 10 сая ам.долларт хүрсэн билээ.  

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.