Азийн шатрын холбооны ерөнхийлөгч ЕТГ-ын дарга Г.Занданшатарт баярын мэндчилгээ илгээв
Чихэнд чимэгтэй
2024-12-27
Азийн шатрын холбооны ерөнхийлөгч Шейх Султан бин Халифа Аль Нахъяан Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон, ЕТГ-ын дарга Г.Занданшатарт баярын мэндчилгээ илгээжээ. Захидалд шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргэж, Азийн шатрын гэр бүлд халуун дулаанаар хүлээн авч буйгаа илэрхийлсэн байна. Азийн шатрын холбоо болон Монголын шатрын холбооны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн улам нягтруулна гэдэгт найдаж байгаагаа Халифа Аль Нахъяан захидалдаа цохон тэмдэглэжээ. Г.Занданшатарыг Монголын шатрын холбооны удирдлагад нэр дэвшихэд Олон улсын шатрын холбоо дэмжиж байгаагаа илэрхийлж байсан билээ. Тэгвэл шинэ ерөнхийлөгч ирэх дөрвөн жилд шатрын спортод гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж, шатарчид, багш сургагч, шүүгч, клуб, академийг цогцоор нь дэмжих, “Их мастер” хөтөлбөрийг сэргээх, Олон улсын болон Азийн шатрын холбоотой стратегийн түвшинд хэлэлцээ хийх гэсэн таван тулгуурт хөгжлийн бодлого баримтлан ажиллах аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.