images

Монголын сагсан бөмбөгийн дээд лигт NBA-гийн од тоглогч ирэх үү?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-27


  Монголын сагсан бөмбөгийн дээд лигт тоглож буй "Сэлэнгэ Бодонс" багийн эзэн Л.Наранбаатар “Бодонс спорт менежмент” компаниараа дамжуулан NBA-гийн сагсан бөмбөгийн хэд хэдэн од тоглогчийг багтаа урьж авчрах хэлцэл хийж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Мөн өнөөдөр сагсан бөмбөгчин Дуайт Ховардын агентаас албан ёсны гэрээний төсөл хүлээн авснаа дурдаад "Бид ойрын хугацаанд хэлцлүүдээ эцэслэж, сонголтоо хийх болно. Үүний дотор Демаркус Казинс ч бий" гэж бичжээ. Уг хэлцлийг хийхэд хуулийн талаас нь Монголын "Onch nuudel LLP" компанийн өмгөөлөгч Ш.Алтангадас зөвлөн тусалж байгаа аж. Багийн эзэн Л.Наранбаатар "Сэлэнгэ Бодонс" багийнхаа энэ оны төсвийг 2.5 тэрбум төгрөг хэмээн зарласан бөгөөд үүнээс ч давж магадгүйг Mongol TV-ийн "Terminal 1.0" нэвтрүүлэгт орох үеэрээ хэлсэн юм. Сонирхуулахад, Л.Наранбаатар нь Хөтөлийн "Цемент шохой" төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн онд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.