images

Шатрын түргэн тоглолтын ДАШТ-д Т.Мөнхзул 13 дугаар байр эзэллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-12-30


   Олон улсын шатрын холбооны түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ АНУ-ын Нью-Йорк хотноо болж байна. Энэ тэмцээний түргэн тоглолтын аваргууд өнгөрөгч бямба гарагт тодорсон бол түргэвчилсэн тоглолтын тэмцээн өнөөдөр эхлэх гэж байгаа билээ. Дэлхийн 57 орны шилдэг тамирчид өрсөлдөж буй өндөр шалгууртай энэ тэмцээний эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын ангилалд 110 тамирчин өрсөлдсөнөөс Монголын Т.Мөнхзул долоон оноогоор 13 дугаар байр эзэлсэн байна. Энэ ангилалд Монголын таван тамирчин өрсөлдөж 44, 55, 68, 81 дүгээр байрт оржээ. Харин Энэтхэгийн Конеру Хампи түрүүлж, Хятадын Жу Вэнжүн дэд байр эзэлж, Оросын Екатерина Лагно гуравдугаарт орлоо. Эрэгтэйчүүдийн түргэн тоглолтын тэмцээнд Оросын Володар Мурзин 10 оноогоор тэргүүлж, Александр Грисчук, Ян Непомнящий нар удаалав. Энэ удаагийн тэмцээнд Оросын шатарчид Олон улсын шатрын холбооны нэр дээр тоглож байгаа билээ. Сонирхуулахад, М.Карлсен жийнсэн өмд өмсөж дүрэм зөрчсөн тул 9-13 дугаар өрөгт шатар нүүгээгүй юм. Тиймээс оноогоороо 180 тамирчнаас 148 дүгээрт орсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.