Уяач О.Батбилэг, Э.Ганбат нар АНУ-д Mongolian Max хүлгийг түрүүлүүллээ
Чихэнд чимэгтэй
2024-12-30
АНУ-ын Калифорниа мужийн “Santa Anita” морин тойруулгад 12 дугаар сарын 27-нд болсон уралдаанд Монгол улсын тод манлай уяач О.Батбилэг, алдарт уяач Э.Ганбат нар тод манлай уяач Д.Ганбаатарын Mongolian Max нэртэй хүлгийг уяж түрүүлүүллээ. Mongolian Max шүдлэн, хязаалан, соёолон насны ангилалд 1600 метрийн зайд уралдсан байна. Энэ жил уралдаж эхэлж буй хурдан хүлэг есөн тэмцээнд оролцож анхныхаа түрүүг авсан нь энэ юм. Уг уралдааны шагнал нь 17960 доллар байсан аж. Mongolian Max хүлгийн эзэн “Монгол дэвжээ” байгууллага нь 2010 оноос хойш 650 уралдаанд хүлгээ сойж 90 мянган доллар олсон бөгөөд энэ жил 43 уралдаанд оролцжээ. Тус галын шилдэг хүлэг нь “Mongolian Saturday”, “Mongolian Groom” юм. Харин уяач Э.Ганбат 2011 оноос хойш 633 уралдаанд уясан хүлгээ сойж 73 түрүү, 78 аман хүзүү авч, айргийн гуравт 80 удаа хурдлуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.