images

Улаанбаатар: Метроны мэргэжилтэнг Өмнөд Солонгосын Халла их сургуульд бэлтгэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-30


   Улаанбаатар хотод барих метроны бүтээн байгуулалтад шаардлагатай инженер, техникийн 600 орчим ажилтныг Өмнөд Солонгосын Халла их сургуульд бэлтгэхээр болжээ. Уг төслийн сонгон шалгаруулалтад тус улсын дөрвөн их сургууль санал хүсэлтээ ирүүлснээс Халла их сургууль шалгарч, өнгөрөгч долоо хоногт НЗДТГ-тай гэрээ байгуулсан байна. Ингэснээр Монголын 100 оюутан эхний хоёр жил ШУТИС-д, сүүлийн хоёр жил Халла их сургуульд суралцан ойрын 5-10 жилийн хугацаанд метроны мэргэжилтэн болж бэлтгэгдэн гарах юм. Үүнээс гадна Халла их сургуульд монгол багш нарыг богино хугацааны сургалтад хамруулж, метроны шугамын чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөрийг боловсруулжээ. Бэлтгэгдсэн багш нар эргээд ШУТИС-д хичээл заах бол монгол оюутнууд тус сургуульд метроны ашиглалт, засварын чиглэлээр төмөр замын байгууламж, дохиолол, харилцаа холбооны мэргэжлээр суралцана. Оюутны сургалтын төлбөр болон суралцах хугацаанд гарах зардлыг эхний ээлжинд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хариуцах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.