"Сономбалжирын Буяннэмэх" сэдэвт маркийг 11 мянган ширхэг хэвлэжээ
Чихэнд чимэгтэй
2024-12-30
XX дугаар зууны алдарт зохиолч С.Буяннэмэхийн дурсгалыг хүндэтгэн "Монгол шуудан" компани, "Төгөлдөр Буяннэмэх" сантай хамтран шуудангийн марк худалдаанд гаргалаа. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдрийг угтан гаргасан уг маркт С.Буяннэмэхийн санаачилж, гар бие оролцож байсан бүтээлүүдээс дээжлэн "Монголын үнэн” сонин, "Уран үгсийн чуулган" эмхэтгэл, "Монгол ардын үндэсний соёлын зам" сэтгүүл, "Харанхуй засаг" жүжгийн зурагт хуудас, "Алсыг зорьсон алтан загас" хүүхдийн өгүүлэл зэргийг зохиомжлон оруулсан байна. Улмаар 30:40 мм хэмжээтэй, 11 мянган ширхгийг хэвлэн 3000 төгрөгөөр, 800 ширхэг дугтуй хэвлэн 8000 төгрөгөөр худалдаалж эхэллээ. Сонирхуулахад, “Төгөлдөр Буяннэмэх сан”-гийн тэргүүнээр Л.Амаржаргал ажиллаж буй бөгөөд зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь энэ. Үүнээс гадна мөн "Суу билигт зохиолч Сономбалжирын Буяннэмэх" баримтат кино хийж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хурлын эмхэтгэл хэвлүүлж, жүжгийн зохиолуудаар нь "Дүрийн үүц" нэртэй жүжиглэх урлагийн гарын авлага зургаан цувралыг хэвлүүлж, 2023-2024 онд "Буяннэмэхийн нэрэмжит жүжиг, киноны зохиолын улсын уралдаан" зохион байгуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.