images

“Hunnu Air” компани ирэх гуравдугаар сард шинэ онгоцтой болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-12-30

   Үндэсний агаарын тээвэрлэгч “Hunnu Air компани ирэх оны гуравдугаар сард E195-E2 агаарын хөлөгтэй болох гэж байгаа талаар Сингапур дахь агаарын тээврийн шинжээч Брэндон Соби мэдээлснийг тус компани баталлаа. Энэ хөлөг нь Бразилийн агаарын хөлөг үйлдвэрлэгч “Embraer” компанийн 132 хүний суудалтай, 4800 км нисэх хүчин чадалтай том оврын онгоц юм. Одоогоор тус компани нэг ATR42-500, хоёр E190 онгоцоор Алматы, Бээжин, Манжуур, Ордос, Санья хот руу нисэж байгаа билээ. Сонирхуулахад, Монгол улсын нэр дээр бүртгэлтэй том оврын агаарын хөлөг 18 байдаг аж. Түүний гурав нь “Hunnu Air”, дөрөв нь “Aero Mongolia”, найм нь МИАТ, нэг нь "Eznis Airways", мөн нэг нь "Mongolian Airways Cargo" компанийнх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Инженер

    Дунд оврын онгоц шүү дээ

    2024-12-30

    Хариулах (6)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    images

    WhoCares

    Ядаж нэг юмыг ч гэсэн өнгрөөж сураач ац минь

    2024-12-30

    Хариулах (0)