Нийслэлтэй хамгийн ойр байх Хүннүгийн язгууртны цогцолборыг тохижуулжээ
Чихэнд чимэгтэй
2024-12-30
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн амны нийт 127187.0 м.кв талбай бүхий "Хүннүгийн язгууртны цогцолбор”-ыг тохижуулж дууслаа. Энэ нь Улаанбаатар хот орчмын түүх, соёлын дурсгалыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл, арга хэмжээний нэг ажээ. Хоттой хамгийн ойр, нэг дор 10 булш бүхий тус газрыг 1961 онд Унгар-Монголын археологичид хамтарсан малтлага судалгаагаар илрүүлжээ. Энэ удаагийн тохижилтын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Өндөрхаан өргөө" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавин ажилласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.