Сурагчдын үдийн хоолны төсвийг 1000-2000 төгрөгөөр нэмлээ
Чихэнд чимэгтэй
2024-12-30
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЕБС-ийн нэг сурагчийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр, дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоолны зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүллээ. Ингэснээр сурагчдын хоолны зардал 2500 төгрөг, дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хоолны зардал 6000-6300 төгрөг болов. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн үдийн хоолны хөтөлбөрт 343289 сурагч хамрагдаж байгаа бол дотуур байранд 38871 хүүхэд амьдарч байгааг Боловсролын яамнаас мэдээлсэн юм. Боловсролын яам тэдгээр хүүхдийн үдийн цай, хоолноос авбал зохих илчлэг, шим тэжээлийн хэмжээг Японы ЖАЙКА байгууллагатай хамтран судалж, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 3-4 дахин, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, Д амин дэмийн дутагдал 80 хувь байгааг тогтоосон байна. Улмаар хүүхдийн хоолноос авах шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангах ажлыг үе шаттай өрнүүлж, улсаас олгох мөнгийг ийнхүү нэмэгдүүлжээ. Засгийн газраас энэ онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлээд байсан бол 2025 онд үдийн хоол, дотуур байранд амьдарч буй бүх хүүхдийн хоолны зардлыг нэмж, улсын төсвөөс 221 тэрбум төгрөг зарцуулахаар боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.